Иохан 8:48-59
Иохан 8:48-59 АБ2013
Иудейчүүд Түүнд —Та бол Самарийнх, Танд чөтгөр шүглэсэн гэж бид зөв хэлсэн бус уу? гэцгээхэд Есүс —Надад чөтгөр шүглээгүй. Харин Би Эцэгээ хүндэтгэдэг, та нар Намайг хүндэтгэдэггүй. Гэвч Би Өөрийн алдрыг хайдаггүй. Харин хайдаг, шүүдэг Нэгэн бий. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Үгийг минь сахидаг хүн үхлийг хэзээ ч үзэхгүй гэсэнд иудейчүүд Түүнд —Чөтгөр шүглэснийг чинь одоо мэдлээ. Абрахам мөн эш үзүүлэгчид ч үхсэн. Та тэгэхэд “Хэрэв хүн үгийг минь сахивал үхлийг хэзээ ч амсахгүй” гэж хэлж байна. Бидний өвөг Абрахам ч үхсэн. Түүнээс ч Та агуу юм уу? Бас эш үзүүлэгчид ч үхсэн. Та Өөрийгөө хэн болгоод байна? гэв. Есүс —Хэрэв Би Өөрийгөө алдаршуулбал Миний алдар юу ч биш. Харин Намайг алдаршуулдаг нь Эцэг минь бөгөөд та нар “Тэр бидний Бурхан” гэдэг шүү дээ. Та нар Түүнийг таньсангүй. Харин Би Түүнийг мэднэ. Хэрэв Би Түүнийг мэдэхгүй гэж хэлбэл Би та нартай адил худалч болно. Харин Би Түүнийг мэдэх бөгөөд Түүний үгийг сахидаг. Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд хөөрөн баясаж байсан. Үүнийг тэр хараад, баярласан гэв. Иудейчүүд Түүнд —Та тавин нас ч хүрээгүй байж, Абрахамыг харсан юм уу? гэхэд Есүс тэдэнд —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамаас өмнө ч Би байгаа гэж айлдав. Тэгтэл тэд Түүн уруу чулуудахаар чулуу шүүрэн авахад Есүс Өөрийгөө халхлан сүмээс гарлаа. Тэдний дундаас гарч, Өөрийнхөө замаар явж өнгөрөв.