Иохан 7:34-39
Иохан 7:34-39 АБ2013
Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар очиж чадахгүй гэж айлдсанд иудейчүүд өөр хоорондоо —Бидэнд олдохгүй хаашаа Тэр явах юм бол? Грекүүдийн дунд тархсан иудейчүүд дээр очиж, грекүүдэд заах юм болов уу? “Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, та нар очиж чадахгүй” гэж Түүний хэлсэн энэ үг ямар утгатай юм бол? гэцгээв. Баярын их өдөр болох сүүлчийн өдөр Есүс зогсоод хашхиран —Цангасан хүн байвал Над уруу ирж, уугтун. Бичвэр хэлсэнчлэн Надад итгэгчийн дотроос амийн усны гол урсах болно гэв. Есүст итгэгсдийн хүлээн авах Сүнсний тухай Тэр үүнийг хэлжээ. Есүс хараахан алдаршуулагдаагүй тул Сүнс тэнд өгөгдөөгүй байлаа.

