Иохан 7:1-9

Иохан 7:1-9 АБ2013

Дараа нь Есүс Галилаар явж байлаа. Иудейчүүд Түүнийг алах гэж оролдож байсан тул Тэр Иудейгээр явахыг хүсээгүй юм. Иудейчүүдийн Майхан баяр ойртжээ. Тэгтэл дүү нар нь Есүст —Эндээс хөдөлж, Иудей уруу яв. Тэгвэл дагалдагчид тань хийж байгаа үйлсийг тань мөн харна. Учир нь нийтэд ил байхыг хүсэж байгаа хэн ч нууцаар үйлддэггүй. Хэрэв Та эдгээрийг үйлддэг бол Өөрийгөө ертөнцөд харуул л даа гэж хэлэв. Есүсийн дүү нар нь хүртэл Түүнд итгээгүй ажээ. Тэгэхэд нь Есүс тэдэнд —Миний цаг хараахан болоогүй. Харин та нарын цаг үргэлж бэлэн байдаг. Ертөнц та нарыг үзэн ядаж чадахгүй. Харин ертөнцийн үйлс муу муухай гэдгийг Би гэрчилдэг тул Намайг үзэн яддаг. Та нар баярт оч. Миний цаг гүйцээгүй байгаа тул Би энэ баярт очихгүй гэлээ. Тэдэнд ийн хэлээд Тэр Галилд үлджээ.