Иохан 6:8-13

Иохан 6:8-13 АБ2013

Шавь нарын нэгэн болох Симон Петрийн дүү Андрей, Есүст — Энд таван арвайн талх, хоёр загастай хүүхэд байна. Гэвч энэ нь тэр олон хүнд юу болох вэ? гэсэнд Есүс —Хүмүүсийг суулга гэв. Тэр газар зүлэг ихтэй байв. Ийнхүү таван мянга орчим эрчүүд сууцгаалаа. Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв. Хүмүүсийг хооллосон таван арвайн талхны үлдсэн цөвдлийг тэд цуглуулахад арван хоёр сагс дүүрчээ.

Иохан 6:8-13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв