Иохан 6:16-21

Иохан 6:16-21 АБ2013

Орой болоход шавь нар нь нуурын зүг бууж, завинд суугаад нуурыг гатлан Капернаумыг зүглэв. Хэдийнээ харанхуй болсон ч Есүс тэдэн дээр ирээгүй л байлаа. Хүчтэй салхинд нуур давалгаалж эхлэв. Шавь нар нь хорин таваас гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Харин Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав. Тэд Есүсийг завиндаа оруулахыг хүслээ. Тэр даруй завь нь очих газартаа хүрсэн байв.