Иохан 5:2-9

Иохан 5:2-9 АБ2013

Иерусалимын Хонины гулдан хаалганы дэргэд еврейгээр Бетзада гэдэг цөөрөм байдаг. Тэнд таван саравч байдаг бөгөөд тэдгээрийн дотор өвчтэй, сохор, доголон, хатангир олон хүн хэвтэж байлаа. [Тэд ус хөдлөхийг хүлээж байв. Учир нь Эзэний тэнгэрэлч тодорхой үед цөөрөмд бууж, усыг хөдөлгөхөд, ус хөдөлсөн даруйд түрүүлж орсон хүн ямар ч өвчтэй байсан эдгэрдэг байжээ.] Гучин найман жил өвчтэй байсан нэгэн хүн тэнд байв. Тэнд хэвтэж буй түүнийг Есүс харж, удаан хугацаагаар тийм байсныг нь мэдээд, түүнээс —Чи эрүүл болохыг хүсэж байна уу? гэж асуухад өвчтэй хүн —Эзэн, ус хөдлөх үед намайг цөөрөмд оруулах хүн байдаггүй. Тэгээд ч намайг очсоор байтал өөр нэгэн надаас өмнө орчихдог гэсэнд Есүс түүнд —Бос. Дэвсгэрээ аваад, алх гэж айлдав. Өнөөх хүн тэр даруй эрүүл болж, дэвсгэрээ аваад алхав. Тэр өдөр Амралтын өдөр байлаа.

Иохан 5:2-9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна