Иохан 4:43-53

Иохан 4:43-53 АБ2013

Хоёр хоногийн дараа Есүс тэндээс гарч, Галилд иржээ. Эш үзүүлэгч төрөлх нутагтаа хүндлэгддэггүйг Есүс Өөрөө гэрчилсэн юм. Есүсийг Галилд ирэхэд Галилынхан Иерусалимд баяр дээр Түүний үйлдсэн бүхнийг харсан тул Түүнийг хүлээн авлаа. Тэд ч бас баярт очжээ. Усыг дарс болгож байсан, Галилын Канаадаа Есүс дахин ирэв. Хааны нэгэн түшмэл тэнд байсан бөгөөд хүү нь Капернаумд өвчтэй байлаа. Есүсийг Иудейгээс Галилд ирснийг түшмэл сонсоод, Түүнд очиж —Ирж, хүүг минь эдгээгээч гэж гуйв. Учир нь хүү нь үхлийн ирмэг дээр байлаа. Есүс —Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав. Хааны түшмэл Түүнд —Эзэн, хүүхдийг минь үхэхээс өмнө ирээч гэлээ. Есүс —Яв. Хүү чинь амьд байна гэхэд тэр хүн Есүсийн айлдсан үгэнд итгээд, харихаар явав. Тийнхүү тэрээр буцаж явтал зарц нар нь түүнтэй учирч, хүү нь амьд байгааг дуулгалаа. Түшмэл хүүгээ сайжирсан цагийг тэднээс асуусанд —Өчигдөр долдугаар цагт түүний халуун буусан гэв. Тэгээд эцэг нь “Хүү чинь амьд байна” гэж Есүсийн айлдсан цаг яг мөн болохыг мэдээд, тэр өөрөө болон бүх гэр бүл нь итгэжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна