Иохан 4:35-38

Иохан 4:35-38 АБ2013

Та нар “Ургац хураалт болтол дөрвөн сар байна” гэж хэлдэг биш үү? Үзэгтүн, Би та нарт хэлье. Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч, хураалтад бэлэн болжээ. Хураагч хөлсөө хүртэж, мөнх амийн үрийг цуглуулж байна. Тийнхүү тариачин тариа хураагчийн хамт баярлах болно. Учир нь “Нэг нь тарьж, нөгөө нь хураана” гэсэн үг үнэн юм. Та нарын зүдэж зүтгээгүй юмыг хураалгахын тулд Би та нарыг илгээв. Бусад нь зүдэж зүтгэсэн бөгөөд та нар тэдний зүдэл зүтгэлд оролцсон гэж айлдав.

Иохан 4:35-38 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв