Иохан 21:6-11

Иохан 21:6-11 АБ2013

Есүс тэдэнд —Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадахааргүй болжээ. Тэгтэл Есүсийн хайртай шавь нь Петрт —Энэ чинь Эзэн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн байна” гэхийг сонсмогц нүцгэн байснаа гадуур нөмрөгөө бүсэлж, тэнгис уруу үсрэн оров. Харин бусад шавь нар нь эргээс холгүй, хоёр зуу орчим тохой зайтай л байсан тул дүүрэн загастай тороо чирсээр жижиг завиараа ирлээ. Тэд газар дээр гараад, модны нүүрсний гал, дээр нь байх загасыг болон талхыг харав. Есүс тэдэнд —Сая барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. Симон Петр авчирч, нэг зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо газар дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа.

Иохан 21:6-11 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв