Иохан 21:20-23

Иохан 21:20-23 АБ2013

Петр эргэхдээ, Есүсийн араас хайртай шавь нь дагаж явааг харав. Тэр шавь мөнөөх оройн зоог дээр Есүсийн цээжийг налан “Эзэн, Таныг барьж өгөх хүн хэн юм бэ?” гэж асууж байсан юм. Петр түүнийг хараад Есүст —Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд Есүс түүнд —Хэрэв Би ирэх хүртэлээ түүнийг байлгая гэж хүссэн ч чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав. Тиймд тэр шавь үхэхгүй нь гэсэн үг ах дүүсийн дунд тарав. Гэвч Есүс тэр хүнийг үхэхгүй гэж түүнд айлдаагүй. Харин зөвхөн “Хэрэв Би ирэх хүртэлээ түүнийг байлгая гэж хүссэн ч [чамд ямар хамаа байна?]” гэсэн билээ.