Иохан 19:38-42

Иохан 19:38-42 АБ2013

Үүний дараа Есүсийн цогцсыг авахыг Ариматын Иосеф, Пилатаас гуйсанд Пилат зөвшөөрчээ. Иосеф иудейчүүдээс эмээсэндээ нууцаар Есүсийн шавь байсан юм. Тэгээд тэр очиж, Есүсийн цогцсыг авчээ. Урьд нь шөнөөр Есүс дээр ирж байсан Никодем мирр, зуун настын зуун литра хольц авч ирэв. Тэд Есүсийн цогцсыг авч, иудейчүүдийн оршуулгын заншил ёсоор анхилуун үнэртэнтэй маалинган даавуунд ороов. Түүнийг цовдолсон газарт цэцэрлэг байсан бөгөөд тэнд хэнийг ч ер тавьж байгаагүй шинэ хадан булш байлаа. Тэгэхэд иудейчүүдийн бэлтгэлийн өдөр байсан бөгөөд тэр хадан булш ойрхон байсан тул тэд Есүсийг тэнд тавьжээ.