Иохан 18:38-40

Иохан 18:38-40 АБ2013

Пилат Түүнээс —Үнэн гэж юу вэ? гэв. Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж —Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй. Алгасал баяраар та нарын төлөө, нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тиймээс иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэхэд тэд дахин —Энэ хүнийг биш харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.