Иохан 18:19-23

Иохан 18:19-23 АБ2013

Тэргүүн тахилч, Есүсээс шавь нарынх нь тухай мөн сургаалынх нь тухай шалгаав. Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй. Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд юу ярьсныг минь мэднэ гэв. Тэр ийн хэлтэл дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж —Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ. Есүс түүнд —Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Зөв бол чи юунд Намайг цохино вэ? гэв.