Иохан 18:13-24

Иохан 18:13-24 АБ2013

эхлээд Түүнийг Аннас дээр авч ирэв. Учир нь Аннас тэр жилийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг байсан юм. Каиаф бол ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн билээ. Симон Петр бас өөр нэг шавь нь Есүсийг дагав. Тэр шавь тэргүүн тахилчийг таньдаг тул хашаанд нь Есүсийн хамт оров. Харин Петр хаалганы гадаа үлдэв. Тэгтэл тэргүүн тахилчийн танил нөгөө шавь гарч ирээд, үүдний сахиултай ярилцаж Петрийг дотогш оруулав. Тэрхүү үүдний сахиул шивэгчин, Петрт —Чи энэ хүний шавь нарын нэг нь биш бил үү? гэхэд тэр —Би биш ээ гэв. Хүйтэн байсан тул зарц нар, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв. Тэргүүн тахилч, Есүсээс шавь нарынх нь тухай мөн сургаалынх нь тухай шалгаав. Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй. Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд юу ярьсныг минь мэднэ гэв. Тэр ийн хэлтэл дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж —Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ. Есүс түүнд —Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Зөв бол чи юунд Намайг цохино вэ? гэв. Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиафт илгээв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна