Иохан 17:15-23

Иохан 17:15-23 АБ2013

Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв. Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана. Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд Надад өгсөн сүр жавхланг тань Би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, Та Миний дотор. Ингэснээр тэд бүрэн төгс нэг болж, Та Намайг илгээсэн, Намайг хайрласны адилаар тэднийг хайрласныг ертөнц мэдэх болно.

Иохан 17:15-23 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна