Иохан 17:13-19

Иохан 17:13-19 АБ2013

Харин одоо Би Танд очно. Тэдний дотор баяр баясгалан минь дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна. Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх бус лугаа адил тэд бас ертөнцийнх бус тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв. Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.

Иохан 17:13-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв