Иохан 17:1-5

Иохан 17:1-5 АБ2013

Ингэж хэлээд Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. Таны Надад өгсөн бүхэнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд аливаа махбодоос дээгүүрх эрхийг Та Надад өгсөн билээ. Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. Аав аа, ертөнцөөс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар одоо Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач.

Иохан 17:1-5 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв