Иохан 16:28-33

Иохан 16:28-33 АБ2013

Би Эцэгээс гарч, ертөнцөд ирсэн. Би ертөнцийг дахин орхиж, Эцэг өөдөө явна гэж айлдлаа. Шавь нар нь —Одоо Та зүйрлэл ашиглалгүй шууд ярьж байна. Та бүх юмыг мэдэж, хэн ч Таныг шалгаах шаардлагагүй гэдгийг бид одоо мэдлээ. Үүгээр бид Таныг Бурханаас ирсэн гэдэгт итгэж байна гэв. Есүс тэдэнд —Та нар одоо итгэж байна уу? Үзэгтүн, та нарын хүн бүр өөрийн гэр уруугаа тарж бутран, Намайг ганцааранг минь орхих цаг ирж байна. Энэ цаг хэдийнээ иржээ. Гэсэн хэдий ч Би ганцаараа биш. Учир нь Эцэг Надтай хамт байдаг. Миний дотор та нар амар амгалан байг гэж Би та нарт энэ зүйлсийг хэллээ. Ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлдлаа.

Иохан 16:28-33 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв