Иохан 12:27-36

Иохан 12:27-36 АБ2013

Сэтгэл минь одоо шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? “Аав аа, Намайг энэ цагаас авраач” гэх үү? Гэвч үүний л төлөө Би энэ цагт ирсэн. Аав аа, нэрээ алдаршуулаач гэв. Тэгтэл тэнгэрээс —Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулна гэх дуун гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод —Тэнгэр дуугарлаа гэхэд зарим нь —Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэцгээв. Есүс хариулан —Энэ дуу Миний төлөө биш, харин та нарын төлөө гарсан. Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно. Би газраас өргөгдвөл бүх хүнийг Өөртөө татна гэж айлдлаа. Тэр ямар үхлээр үхэхээ илэрхийлэн үүнийг хэлжээ. Хурсан олон Түүнд —Христ мөнхөд байна гэж бид хуулиас сонссон атал Та “Хүний Хүү өргөгдөх ёстой” гэж яаж ярьж чадна вэ? Энэ Хүний Хүү нь хэн бэ? гэв. Есүс тэдэнд —Хоромхон хугацаанд гэрэл та нарын дунд байна. Та нарыг харанхуй нөмрөн авахгүйн тулд гэрэлтэй байх зуур явагтун. Харанхуйд явагч нь хаашаа яваагаа мэдэхгүй. Гэрэлтэй байх зуураа та нар гэрэлд итгэгтүн. Тэгвэл та нар гэрлийн хөвгүүд болно гэлээ.