Иеремиа 7:12-14

Иеремиа 7:12-14 АБ2013

“Нэрийнхээ оршихуйн газар болгон анх Би Шилог сонгосон. Тийш одоо очиж, Миний ард түмэн Израилийн муу муухай явдлаас болж түүнд юу хийснийг минь хар. Эдүгээ та нар эдгээр бүх зүйлийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН тунхаглаж байна, «Мөн эртнээс ямагт ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсаар байсан боловч та нар хариулаагүй тул, та нарын итгэдэг, нэрээр минь нэрлэгддэг өргөөнүүдэд мөн та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт ч тэр, Шилод үйлдсэний адил Би үйлдэнэ.