Иеремиа 51

51
1ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би Вавилоны эсрэг
Леб-камаин оршин суугчдын эсрэг
Устгагчийн сүнсийг босгох болно.
2Түүнийг шигшүүлж, газар нутгийг нь сүйтгүүлэхийн тулд
Би Вавилон уруу харийнхныг явуулах болно.
Учир нь гай гамшгийнх нь өдөр
Тэд тал бүрээс түүнийг эсэргүүцнэ.
3Нумаа татдаг нэгэн бүү татаг,
Хөө хуягаа ч өмсөн бүү босож ирэг.
Залуусыг нь бүү амьд үлдээ.
Бүх цэргийг нь устга.
4Тэд халдеичуудын нутагт алагдаж,
Гудамжнуудад нь нэвт хатгуулж унана” хэмээв.
5Хэдийгээр тэдний газар нутаг
Израилийн Ариун Нэгэний өмнө ялаар дүүрэн боловч
Израиль ч бас Иуда ч
Түг түмдийн ЭЗЭН Бурхандаа орхигдоогүй.
6Вавилоны дундаас зугт,
Хүн бүр амиа аварцгаа!
Энэ бол ЭЗЭНий өшөө авах цаг тул
Шийтгэл дотор нь бүү сүйр.
Тэр түүнд шанг нь өгөх гэж байна.
7Вавилон нь ЭЗЭНий гарт
Бүх дэлхийг согтоох алтан аяга байв.
Үндэстнүүд дарснаас нь уусан билээ.
Тиймээс үндэстнүүд галзуурцгааж байна.#Илч 17:2–4, 18:3
8Вавилон гэнэтхэн унаж нурав.
Түүний дээр уйл!
Өвчин шаналалд нь зориулж гавар авчир.
Тэрээр эдгэрч магад.
9Бид Вавилоныг эдгээх л байсан,
Гэвч тэрээр эдгээгүй.
Түүнийг орхиод,
Бүгдээрээ нутаг уруугаа явцгаая.
Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч,
үүлст өргөгдөв.#Илч 18:5
10ЭЗЭН зөвтгөлийг маань авчрав.
Ирцгээ, Бурхан ЭЗЭНийхээ үйлсийг
Сионд хэлцгээе!
11Сумнуудаа хурцалж, саадгуудаа дүүргэ!
Зорилго нь Вавилоныг устгахаар
Түүний эсрэг байгаа тул
ЭЗЭН медечүүдийн хаадын сүнсийг босгов.
Учир нь энэ бол ЭЗЭНий өшөө авалт,
Сүмийнх нь төлөөх өшөө авалт юм.
12Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө.
Харуулыг бэхжүүлж, манаа тавьж,
Хүмүүсийг отуул!
Учир нь Вавилоны оршин суугчдын талаар
ЭЗЭН айлдсанаа зорьж, биелүүлэв.
13Эрдэнэсээр элбэг, их усны дэргэд амьдрагч аа,
Төгсгөл чинь, төгсгөлийн чинь хэмжээ ирэв.#Илч 17:1
14Түг түмдийн ЭЗЭН Өөрөөрөө тангараглав.
“Би чамайг дэвхрэг мэт хүмүүсээр лавтайяа дүүргэх бөгөөд
Тэд чамайг ялсан ялалтын дуугаар хашхирах болно.
15Хүч чадлаараа дэлхийг бий болгож,
Мэргэн ухаанаараа ертөнцийг тогтоосон Тэр билээ.
Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.
16Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд
Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг.
Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж,
Агуулахуудаасаа салхийг гаргадаг.
17Хүн бүр тэнэг бөгөөд мэдлэггүй юм.
Дархан бүр хийсэн шүтээнээрээ ичгүүр болмуй.
Учир нь цутгамал хөргүүд нь хуурамч бөгөөд
тэдэн дотор амьсгал үгүй.
18Тэд дэмий хоосон, доог тохууны бүтээл.
Шийтгэлийнхээ цагт тэд устана.
19Иаковын хувь эдгээртэй адил биш.
Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд
Израиль нь Түүний өвийн овог юм.
Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН”
Бүтээгчийн зэмсэг Израиль
20“Чи миний тулалдааны шийдэм, дайны зэвсэг.
Чамаар Би үндэстнүүдийг нураадаг,
Чамаар Би хаанчлалуудыг устгадаг.
21Чамаар Би морийг унаачтай нь нураадаг,
Чамаар Би тэргийг хөлөглөгчтэй нь нураадаг,
22Чамаар Би эрэгтэй, эмэгтэй хүнийг нураадаг,
Чамаар Би хөгшин ба залууг нураадаг,
Чамаар Би залуу хүнийг бас онгон охиныг нураадаг,
23Чамаар Би хоньчинг хонин сүрэгтэй нь нураадаг,
Чамаар Би тариачинг буулгат үхэртэй нь нураадаг бөгөөд
Чамаар Би захирагч, удирдагчдыг нураадаг.
Вавилоны сүйрэл
24Харин нүдний чинь өмнө Сионд тэдний үйлдсэн бүх муу муухай үйлдлийнх нь төлөө Вавилон болон Халдеин бүх оршин суугчдад Би хариуг нь өгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
25“Бүхий л дэлхийг устгадаг
Устгагч уул аа, үзэгтүн,
Би чиний эсрэг байна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Би чиний эсрэг мутраа сунгаж,
Чамайг хаднуудаас доошоо өнхрүүлэн
Чамайг шатсан уул болгоно.
26Тэд чамаас буланд ч, сууринд ч зориулж чулуу авахгүй.
Харин чи мөнхөд зэлүүд хоосон болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
27Нутагт дохио тэмдэг босгож,
Үндэстнүүдийн дунд бүрээ үлээ!
Түүний эсрэг үндэстнүүдийг ариусга,
Түүний эсрэг Арарат, Минни,
Ашкеназын хаанчлалуудыг дуудан цуглуул.
Түүний эсрэг өрлөг жанжинг томилж,
Морьдыг арвагар дэвхрэгнүүд мэт авчир.
28Түүний эсрэг үндэстнүүдийг,
Медечүүдийн хаадыг,
Тэдний захирагчдыг,
Тэдний удирдагчдыг
Тэдний эзэгнэдэг нутаг бүрийг ариусга.
29Ийнхүү газар хөдөлж, тарчилж байна.
Учир нь Вавилоны газар нутгийг
Оршин суугчгүй зэлүүд газар болгох гэсэн
Вавилоны эсрэг буй ЭЗЭНий зорилгууд байсаар байна.
30Вавилоны хүчит эрчүүд тулалдахаа больж,
Бат цайзууддаа үлдэв.
Тэдний хүч доройтож,
Тэд эм хүн шиг болж байна.
Тэдний оршин суух газрууд галд шатаагдаж,
Хөндлүүд нь эвдрэв.
31Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг
Вавилоны хаанд айлтгахаар
Нэг зарлага нөгөөтэй уулзахаар,
Нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг.
32Гармууд ч гэсэн эзлэгдсэн бөгөөд
Тэд намаг балчгуудыг галдан шатаав.
Дайчид айцгаав.
33Учир нь түг түмдийн ЭЗЭН,
Израилийн Бурхан ингэж айлдаж байна.
“Вавилоны охин нь дэвслүүлж байгаа үтрэмтэй адил.
Жаахан азнаад түүний ургац хураах цаг ирнэ” хэмээв.
34“Вавилоны хаан Небухаднезар намайг залгиж, бяцалсан.
Тэр намайг хоосон сав болгон доошоо тавив.
Тэр намайг мангас мэт залгив.
Тэр ходоодоо миний амттанаар дүүргэв.
Тэр намайг бөөлжиж гаргав.
35Надад болон махбодод минь үйлдсэн хүчирхийлэл
Вавилон дээр байх болтугай” гэж
Сионы оршин суугч хэлэх болно.
“Цус минь Халдеин оршин суугчид дээр байх болтугай” гэж
Иерусалим хэлэх болно.
36Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би хэргийг чинь өмгөөлж,
Чиний төлөө бүрэн өшөө авна.
Би тэнгисийг нь хатааж,
Оргилох ундаргыг нь хуурай болгоно.
37Вавилон нь овоо, цөөвөр чононуудын үүр,
Оршин суугчидгүй айх, исгэрэх шалтгаан болно.
38Тэд хамтдаа залуу арслангууд мэт архирч,
Арслангийн гүег мэт хүрхэрнэ.
39Тэд халсан хойно
Би тэдний найрыг хийж,
Тэднийг баярлуулан хөөргөж,
Үүрдийн нойроор нойрсуулж,
Сэрээхгүйн тулд тэднийг согтооно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
40“Би тэднийг хурга мэт,
Хуц ухна мэт нядалгаанд авчирна.
41Шешах олзлогдож,
Бүх дэлхийн магтаал хэрхэн зогсов оо!
Вавилон нь үндэстнүүдийн дунд
Юутай айдас болов оо!
42Далай тэнгис Вавилоны дээгүүр гарчээ.
Тэрээр шуурган давалгаануудад нь нөмрүүлжээ.
43Хотууд нь айдас болоод
Хатаж хагссан нутаг, цөл
Ямар ч хүн амьдардаггүй,
Ямар ч хүн дамжин өнгөрдөггүй нутаг болжээ.
44Би Вавилонд Белийг шийтгэж,
Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана.
Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино.
Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!
45Хүмүүс минь ээ, түүний дундаас гарч ирцгээж,
Хүн нэгбүр чинь ЭЗЭНий ширүүн уураас
Өөрсдийгөө авар.
46Газар нутагт сонсогдох мэдээнд
Зүрх чинь бүү мохож, бүү айгтун.
Учир нь нэг жил мэдээ ирж,
Үүний дараа жилд ондоо мэдээ,
Удирдагч нь удирдагчийнхаа эсрэг,
Газар нутагт хүчирхийлэл ирнэ.
47Тиймээс үзэгтүн, Би
Вавилоны шүтээнүүдийг шийтгэх өдрүүд ирж байна.
Бүх газар нутаг нь ичгүүр болж,
Бүх алагдагсад нь түүний дунд унах болно.
48Тэгэхэд тэнгэр, газар болон
Тэдэн дотор буй бүхэн Вавилон дээгүүр
Баярлан хөөрч хашхирах болно.
Учир нь устгагчид түүн дээр умардаас ирнэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.#Илч 18:20
49Вавилоны төлөө бүх дэлхийн алагдагсад унасан шиг
Вавилон Израилийн алагдагсдын төлөө үнэхээр унах ёстой.#Илч 18:24
50Илднээс зугтагчид аа, та нар явцгаа!
Бүү үлд! Алс газраас ЭЗЭНийг сана,
Иерусалим бодол санаанд чинь орог.
51Бид жигшүүрт зүйлс сонссон учир
Бид ичиж байна.
Бидний нүүр царай шившигт дарагдав.
Учир нь харийнхан ЭЗЭНий өргөөний
Ариун газруудад оржээ.
52“Тиймээс, үзэгтүн,
Би шүтээнүүдийг нь шийтгэх өдрүүд ирж байгаа бөгөөд
Үхлийн шархтай нэгэн нь
Газар нутаг даяараа ёолох болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
53“Вавилон хичнээн тэнгэрт өгссөн ч,
Өндөр бат цайзуудаа хичнээн бэхэлсэн ч
Устгагчид Надаас түүн дээр ирэх болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
54Вавилоноос хашхирааны,
Халдеичуудын нутгаас их сүйрлийн дуу чимээ гарч байна!
55Учир нь Вавилоныг
ЭЗЭН устгах гэж байгаа бөгөөд
Тэрээр түүнээс чанга дуу хоолойг үгүй болгоно.
Давалгаанууд нь их ус мэт хүрхэрнэ.
Дуу хоолойнуудын хүржигнэх нь сонсдоно.
56Учир нь устгагч нь түүний эсрэг,
Вавилоны эсрэг ирж байгаа бөгөөд
Хүчит эрс нь олзлогдож,
Тэдний нумууд хугалагдах болно.
Учир нь ЭЗЭН бол нөхөн төлбөрийн Бурхан,
Тэрээр бүрэн хариулна.
57“Би түүний ноёд, мэргэд,
Түүний захирагчид, удирдагчид
Хүчит эрсийг нь согтооно.
Ингэснээр тэд мөнхийн нойроор нойрсож, сэрэхгүй” гэж
Түг түмдийн ЭЗЭН нэртэй Хаан тунхаглаж байна.
58Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Вавилоны өргөн хана хэрэм бүрэн гүйцэд нурж,
Өндөр гулдан хаалганууд нь шатна.
Тиймээс хүмүүс юу ч биш юмны төлөө ажиллаж
Үндэстнүүд галын төлөө туйлдах болно.”
Иеремиагийн тушаал
59Иудагийн хаан Зедекиатай хамт, хаанчлалынх нь дөрөвдүгээр онд Вавилон уруу явах үедээ Махсеиагийн ач, Нериагийн хүү Сераиад эш үзүүлэгч Иеремиагийн тушаасан үг энэ юм. (Сераиа нь хангамжийн ахмад байв.) 60Иймээс Иеремиа нэг хуйлмал номд, Вавилон дээр ирэх бүх гай гамшгийг буюу Вавилоны талаар бичигдсэн эдгээр бүх үгийг бичив. 61Тэгээд Иеремиа, Сераиад
—Чи Вавилонд очмогцоо эдгээр бүх үгийг чангаар уншиж, 62“ЭЗЭН, Та энэ газрын талаар үүнийг тасална гэж амласан билээ. Ингэснээр хүн ч, араатан амьтан ч, юу ч тэнд амьдрахгүй, харин энэ нь мөнхийн зэлүүд газар болно” гэж хэлэгтүн. 63Чи энэ хуйлмал номыг уншиж дуусангуутаа түүнд чулуу уяж Евфрат мөрний голд шидээд,#Илч 18:21 64“Яг үүн шиг дээр нь Миний авчрах гэж байгаа гай гамшгаас болж Вавилон живээд, дахин босохгүй. Тэд сульдах болно” гэж хэл гэжээ. Эдгээр нь Иеремиагийн үгс юм.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 51: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү