Иеремиа 47:1-2

Иеремиа 47:1-2 АБ2013

Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНээс үг иржээ. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хойд зүгээс ус босож, Халгисан цутгалан болж, Газар нутаг, бүх зүйл, Хот ба түүн дотор амьдрагчдыг халиах гэж байна. Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлах болно.