Иеремиа 45
45
Барухад илгээсэн үгс
1Эш үзүүлэгч Иеремиагаас Нериагийн хүү Барухад хэлсэн үг. Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд тэрээр эдгээр үгсийг Иеремиагаар хэлүүлж номд бичсэн юм.#2Ха 24:1; 2Шс 36:5–7; Дан 1:1–2 2«Барух аа, Израилийн Бурхан ЭЗЭН чамд ингэж айлдаж байна. 3Чи “Ээ, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний өвчин шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор туйлдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй” гэж хэлсэн билээ.» 4Чи түүнд ингэж хэлэгтүн. «ЭЗЭН ийн айлдав. Үзэгтүн, Би барьж босгосноо нураах гэж байна, тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм. 5Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь, үзэгтүн, Би бүх махбод дээр гай гамшиг авчрах гэж байна. Харин чиний явж болох бүх газарт Би амийг чинь чамд олз болгон өгнө» гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 45: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.