Иеремиа 43
43
Шүүлтийг сануулав
1Бурхан ЭЗЭНээс нь тэдэнд илгээгдсэн Иеремиа ард түмэнд өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНий бүх үг буюу энэ бүх үгийг хэлж дуусмагц 2Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад
—Та худал ярьж байна! “Та нар цагаачлахаар Египет уруу бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидний Бурхан ЭЗЭН илгээгээгүй. 3Харин биднийг халдеичуудын гарт өгөн тэд биднийг алж мөн Вавилон уруу цөлөхийн тулд Нериагийн хүү Барух таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв. 4Ингээд Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх дарга нар мөн хамаг ард түмэн Иудагийн нутагт үлд гэсэн ЭЗЭНий дуу хоолойг эс дагав. 5Харин хөөгдөн очсон бүх үндэстнүүдээсээ Иудад суурьшихаар эргэн ирсэн Иудагийн үлдэгсдийг Кареагийн хүү Иоханан ба цэргийн бүх дарга нар авсан бөгөөд#2Ха 25:26 6эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охид мөн Шафаны ач болон Ахикамын хүү Гедалиатай хийгээд эш үзүүлэгч Иеремиа ба Нериагийн хүү Барухтай хамт ахлах хамгаалагч Небузараданы үлдээсэн хүн бүр багтжээ. 7Ингээд тэд Египетийн нутагт орж (учир нь тэд ЭЗЭНий дуу хоолойг дагаагүй), Тахпанхес хүртэл явав. 8Тэгтэл Тахпанхест ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа 9“Гартаа том чулуунууд аваад, Иудагийн зарим эрчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгоны зуурмаг шавар дотор нуу. 10Тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдав. Үзэгтүн, Миний зарц, Вавилоны хаан Небухаднезарыг Би авчирч, Өөрийн нуусан энэ чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр асар саравчийг тэдний дээгүүр дэлгэнэ. 11Тэр ирээд Египет нутгийг цохиж, үхэлд зориулагдсаныг нь үхэлд, олзлолд зориулагдсаныг нь олзлолд, илдэнд зориулагдсаныг нь илдэнд өгнө. 12Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавьж, тэр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин өөртөө хувцас нөмрөхтэй адил тэрээр өөрийгөө Египет нутгаар орооно. Тэр тэндээс амар тайван явах болно. 13Тэрээр бас Египет нутагт буй Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана» гэж хэл” хэмээн айлджээ.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 43: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.