Иеремиа 39:15-18

Иеремиа 39:15-18 АБ2013

Иеремиаг харуулын хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж, “Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотын сайн сайхны төлөө бус, гай гамшгийн төлөө Өөрийн үгсийг авчруулж, тэр өдөр тэдгээр нь чиний өмнө биелэгдэх болно. Гэвч Би чамайг тэр өдөр аварна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй. Учир нь Би чамайг заавал аварна. Чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэж найдсан тул амиа олз болгон авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.