Иеремиа 37

37
Зедекиагийн хоосон найдвар
1Вавилоны хаан Небухаднезараас Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болов.#2Ха 24:17; 2Шс 36:10 2Харин тэр ч, зарц нар нь ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй. 3Тэгээд Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг эш үзүүлэгч Иеремиа уруу явуулан “Бидний төлөө бидний Бурхан ЭЗЭНд залбирна уу” гэж хэлүүлэв. 4Тэд түүнийг хорионы гэрт хийгээгүй байсан учир Иеремиа хүмүүсийн дунд ирж, явж байлаа. 5Тэгтэл Фараоны цэрэг Египетээс гарчээ. Иерусалимыг бүслэн байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас холдон одов. 6Тэгтэл эш үзүүлэгч Иеремиад ЭЗЭНий үг ирж 7“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдахдаа «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи “Үзэгтүн, та нарт туслахаар гарч ирсэн Фараоны цэрэг Египет нутагтаа буцах гэж байна. 8Халдеичууд эргэн ирж, энэ хотын эсрэг тулалдаж, үүнийг эзлэн аваад, галдан шатаана” гэж хэлэгтүн» хэмээв.” 9ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар “Халдеичууд биднээс лавтайяа холдоно” гэцгээн өөрсдийгөө бүү хуурцгаа. Учир нь тэд холдохгүй. 10Та нарын эсрэг тулалдаж буй халдеичуудын бүхий л цэргийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс майхан майхандаа үлдлээ ч тэдний хүн бүр нь босож, энэ хотыг галдан шатаах л болно” гэлээ хэмээв.
Иеремиа хоригдов
11Ингээд халдеичуудын цэрэг Фараоны цэргээс болж Иерусалимаас холдон одоход, 12Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд хувиа эзэмшихийн тулд явав. 13Түүнийг Бениамины гулдан хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү Ирийа хэмээх нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр
—Чи халдеичууд уруу оргоод явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав. 14Тэгэхэд Иеремиа
—Худлаа! Би халдеичууд уруу оргоогүй гэв. Харин тэр түүнийг сонссонгүй. Ингээд Ирийа, Иеремиаг баривчлаад, түүнийг түшмэд дээр аваачив. 15Тэгтэл түшмэд Иеремиад хилэгнэж, түүнийг зодож жанчин, гяндан болгосон, гүүш Ионатаны гэрт түүнийг хорионд хийв. 16Тэгээд Иеремиа нүхэн гяндан болох газар доорх гянданд оржээ. Иеремиа тэнд олон өдөр байв. 17Зедекиа хаан түүнийг гаргахаар хүн явуулав. Хаан өргөөндөө түүнээс нууцаар асууж
—ЭЗЭНээс үг байна уу? гэхэд Иеремиа
—Байна! гээд тэрээр
—Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв. 18Иеремиа мөн Зедекиа хаанд
—Би таны эсрэг, зарц нарын чинь эсвэл энэ ард түмний чинь эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж та намайг шоронд оруулав? 19Тэгвэл танд “Вавилоны хаан чиний эсрэг мөн энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна? 20Тиймээс хаан эзэн минь, сонсогтун. Гуйлтыг минь өмнөө аваач, намайг тэнд үхүүлэхгүйн тулд гүүш Ионатаны гэрт бүү буцаагаач гэж хэлэв. 21Дараа нь Зедекиа хаан тушаасанд, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр бүр бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлджээ.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 37: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү