Иеремиа 32:6-15

Иеремиа 32:6-15 АБ2013

Иеремиа —ЭЗЭНий үг надад ирж, “Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж хэлнэ” гэсэн. Тэгтэл ЭЗЭНий үгийн ёсоор авга ахын минь хүү Ханамел, харуулын хашаанд над дээр ирээд надад “Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь эзэмших эрх чамд байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв. Би Анатот дахь талбайг авга ахынхаа хүү Ханамелаас худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв. Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн гэрчүүдийг дуудаж, мөнгийг жин дээр хэмжиж өгөв. Тэгээд худалдан авсан юмны баримтыг, нөхцөл болзолтой битүүмжлэгдсэн хувь мөн битүүмжлэгдээгүй хувийг хоёуланг нь би авав. Авга ахын минь хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтад гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв. Тэдний өмнө би Барухад тушаан “Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий» хэмээв. Учир нь Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна