Иеремиа 32:28-29

Иеремиа 32:28-29 АБ2013

Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно. Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.