Учир нь тэд Израильд мунхгаар үйлдэж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан. Би Мэдэгч бас Гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.” Нехелам хүн Шемаиад чи ярь. Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН айлдахдаа «Чи өөрийнхөө нэрээр Иерусалим дахь бүх хүнд болон Маасеиагийн хүү тахилч Зефаниад мөн тахилч нарт бүгдэд нь захидал илгээж “ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд тахилч болгосон нь эш үзүүлэгч шиг аашилдаг ямар ч галзууг цагдах харгалзагч нар ЭЗЭНий өргөөнд байж, түүнийг дөнгө ба төмөр мүглэнд оруулахын тулд байв.
Иеремиа 29 унших
Сонсох Иеремиа 29
Хуваалцах
Бүх Орчуулгууд Харьцуулах: Иеремиа 29:23-26
Эшлэлүүдийг хадгалах, офлайнаар унших, сургалтын бичлэгүүд үзэх бас өөр бусад олон зүйл бий!
YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна
Нүүр хуудас
Библи
Тѳлѳвлѳгѳѳнүүд
Бичлэгүүд