Иеремиа 24

24
Сайн ба муу инжир
1Вавилоны хаан Небухаднезар бээр Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэд, урчууд болон дархчуудын хамт Иерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!#2Ха 24:12–16; 2Шс 36:10 2Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохооргүй маш муу инжир байв. 3Тэгтэл ЭЗЭН надад
—Иеремиа, чи юу харж байна вэ? гэхэд би
—Инжир, маш сайн инжир бас идэж болохооргүй муу, маш муу инжир гэв. 4Тэгэхэд ЭЗЭНий үг над дээр ирж, айлдахдаа
5Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би эдгээр сайн инжиртэй адил сайнд тооцно. 6Учир нь Би сайны төлөө мэлмийгээ тэдэн дээр тогтоох бөгөөд тэднийг энэ нутагт дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй. 7Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над уруу бүх зүрх сэтгэлээсээ буцаж ирэх тул тэд Миний хүмүүс, Би тэдний Бурхан нь болно. 8Харин, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Муудсан тул идэж болохооргүй болсон муу инжиртэй адил, Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа ба түшмэдийг нь, мөн энэ нутагт үлдсэн Иерусалимын үлдэгсдийг бас Египет нутагт амьдардаг хүмүүсийг хаяна. 9Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно. 10Тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас Би тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 24: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү