Иеремиа 23:5-8

Иеремиа 23:5-8 АБ2013

“Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, Мэргэн ухаанаар үйлдэж, Энэ газар шударга ёс болон зөв шударгыг үйлдэнэ. Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.” ЭЗЭН тунхаглаж байна “Тиймээс үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭН амьд!» гэж хэлэхээ больж, харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон тэднийг зайлуулсан бүх орноосоо авчирч, удирдсан ЭЗЭН амьд!» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрсөн дээр амьдарна.”