Иеремиа 23:1-8

Иеремиа 23:1-8 АБ2013

Хөөрхий еэ! “Бэлчээрийн минь хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид оо!” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тиймээс ард түмнийг минь хариулж байгаа хоньчдын тухайд Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар хонин сүргийг минь тарааж, хөөж зайлуулан тэднийг эс анхаарав. Үзэгтүн, Би та нарын үйлс, цөв муугийн улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно. Би бас тэднийг хариулах хоньчдыг дээр нь томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч үгүй болохгүй» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэрээр хаан мэт захирч, Мэргэн ухаанаар үйлдэж, Энэ газар шударга ёс болон зөв шударгыг үйлдэнэ. Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Дуудагдах нэр нь «ЭЗЭН бидний зөвт байдал» юм.” ЭЗЭН тунхаглаж байна “Тиймээс үзэгтүн, тэд «Израилийн хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭН амьд!» гэж хэлэхээ больж, харин «Израилийн гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон тэднийг зайлуулсан бүх орноосоо авчирч, удирдсан ЭЗЭН амьд!» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрсөн дээр амьдарна.”

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна