Иеремиа 22:13-17
Иеремиа 22:13-17 АБ2013
Гэрээ зөв бусаар, Дээд лаврингуудаа шударга бусын дагуу баригч нь хөөрхий еэ! Хөршдөө хөлсийг нь өгөлгүй, хоосон ажиллуулагч нь хилэнцтэй еэ! Тэр нь «Би өөртөө зайтай, дээд лаврингуудтай, хэмжээгүй том байшин барьж, Цонхнуудыг нь ухаж гаргаад Хушаар хавтаслан, хурц улаанаар будна» гэж хэлдэг. Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан мөн үү? Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлдээгүй гэж үү? Тэгээд л тэр сайн байв. Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн. Тэгээд л сайн байв. Энэ нь Намайг мэдэхийн төлөө гэсэн үг бус уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Гэтэл нүд хийгээд зүрх чинь Зөвхөн шударга бус орлогод, Гэмгүй цусыг урсгахад, Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”