Иеремиа 19

19
Хагарсан ваар
1ЭЗЭН ингэж айлдав.
— Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв. 2Тэгээд Потшерт гулдан хаалганы үүдний дэргэдэх Бен-хинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла.#2Ха 23:10; Иер 7:30–32, 32:34–35 3“Иудагийн хаад болон Иерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна. 4Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийн ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж, 5Баалд шатаалт тахил болгон хөвгүүдээ галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, санаанд минь ч ороогүй зүйл юм.#Лев 18:21 6Тиймээс, үзэгтүн, энэ газар Тофет буюу Бен-хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхээ больж, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 7«Би Иуда болон Иерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө болон өөрсдийнх нь амийг эрэгчдийн гараар унагаах болно. Би тэдний хүүрийг тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдад хоол болгон өгнө. 8Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно. 9Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд дайснууд ба голыг нь тэмтрэгсдийн шахамдуулсан бүслэлт шахалт дор бие биенийхээ махыг идэх болно» хэмээв” гэж хэл. 10Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж, 11тэдэнд “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Ваарчны савыг дахин засал авахгүй болтол нь хагалахтай адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетэд оршуулна. 12Энэ газарт болон оршин суугчдад нь Би ингэж хандах нь энэ хотыг Тофет шиг болгохын тулд юм» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13«Дээвэр дээр нь тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрээс болж Иерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана» хэмээв” гэж хэл гэв. 14ЭЗЭН өөрийг нь эш үзүүл хэмээн илгээсэн Тофетоос ирээд Иеремиа, ЭЗЭНий өргөөний хашаан дотор зогсож, бүх ард түмэнд хандан 15“Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, үгийг минь сонсохгүй гэж тэд хөшүүн хүзүүлсэн тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон суурингууд дээр нь авчрах гэж байна» хэмээв” гэж хэлжээ.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 19: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна