Иеремиа 18:1-7

Иеремиа 18:1-7 АБ2013

ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдсан нь “Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв. Би ваарчныд очиход, тэр тэнд дугуйн дээр нэгэн зүйл хийж байв. Гэтэл шавраар хийж байсан ваар нь түүний гараас мултран бутрахад тэр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв. Тэгтэл ЭЗЭНий үг над дээр ирж, “Израилийн гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарыг мөн ингэж чадахгүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилийн гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ. Би үндэстнийг эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай нэгэнтээ ярьж магадгүй.