Иеремиа 1:5-10

Verse Images for Иеремиа 1:5-10

Иеремиа 1:5-10 - «Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө
Би чамайг мэдэж байсан.
Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж,
Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон»
гэж хэлэхэд Би
—Аяа, Эзэн БУРХАН!
Харагтун, би бага залуу тул
Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.
Харин ЭЗЭН, надад
—«Би бага залуу» гэж бүү хэл.
Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно.
Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно.
Тэднээс бүү ай.
Чамайг чөлөөлөхөөр Би
Чамтай хамт байна
гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад
—Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.
Үндэстнүүд хийгээд хаанчлалуудын дээр
Энэ өдөр Би чамайг тавьсан нь
Устгах, нураах, сүйтгэх ба хөмрүүлэх,
Барьж босгох бас ургуулахын тулд билээ гэв.

Иеремиа 1:5-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна