Иеремиа 1:17-19

Иеремиа 1:17-19 АБ2013

Одоо бүсээ бүсэлж, босон Миний чамд тушаах бүхнийг тэдэнд хэлэгтүн. Тэднээс бүү ай, эс тэгвээс Би чамайг тэдний өмнө айлгах болно. Үзэгтүн, Би чамайг өнөөдөр бэхлэлт хот, төмөр багана ба бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгов. Иудагийн хаад, амбан захирагчид, тахилч нар хийгээд газар нутгийн ард түмэн үүнийг харна. Тэд чиний эсрэг тулалдах боловч Би чамайг чөлөөлөхөөр чамтай хамт байгаа тул тэд чамайг дийлэхгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.