Иеремиа 1:1-8

Иеремиа 1:1-8 АБ2013

Бениамин нутгийн, Анатот дахь тахилч нарын нэг Хилкиагийн хүү Иеремиагийн үгс. ЭЗЭНий үгс түүнд Амоны хүү Иудагийн хаан Иосиагийн өдрүүдэд буюу хаанчлалынх нь арван гуравдугаар онд иржээ. Мөн Иосиагийн хүү Иудагийн хаан Иехоиакимын үеэс Иосиагийн хүү Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын арван нэгдүгээр оны эцэс буюу Иерусалимынхан цөлөгдсөн тавдугаар сард хүртэл энэ нь ирсэн юм. Ийнхүү ЭЗЭНий үг над уруу ирж «Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, Үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд Би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв. Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно. Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би Чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна.