Шүүгчид 7:2-8
Шүүгчид 7:2-8 АБ2013
ЭЗЭН, Гидеонд —Мидианчуудыг Израилийн гарт өгөхөд чамтай байгаа хүмүүс хэтэрхий олон байна. Израиль “Би өөрийн гараар өөрийгөө аварсан” гэж Намайг эсэргүүцэн сайрхах вий. Тиймээс одоо ард олны чихэнд “Айж сүрдэж байгаа хэн боловч буц, Гилеад уулаас эртхэн холдогтун” гэж тунхагла гэв. Ингэхэд хорин хоёр мянган хүн буцаж, арван мянган хүн үлдэв. ЭЗЭН, Гидеонд —Ард олон мөн л дэндүү олон байна. Тэднийг ус уруу дагуулан аваач. Тэнд Би тэднийг чиний төлөө шалгая. Миний чамд “Энэ нь чамтай хамт явна” гэж хэлсэн хүн чамтай хамт явах болно. Харин чамд “Энэ нь чамтай хамт явж болохгүй” гэж хэлсэн бүхэн явах ёсгүй гэж айлдлаа. Ингээд Гидеон ард олныг ус уруу дагуулан авчрав. ЭЗЭН, Гидеонд —Нохой шиг, хэлээрээ ус долоох хүн бүрийг чи нэг талд гарга, өвдөг дээрээ бөхийн ус ууж буй хүмүүсийг түүнчлэн салангид байлга гэв. Амандаа гараараа ойртуулан долоогч хүний тоо гурван зууд хүрэв. Харин үлдсэн хүмүүс бүгд өвдөг дээрээ бөхийн ус ууж байлаа. ЭЗЭН, Гидеонд —Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав. Тиймээс тэд бусдынхаа замын хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон Израилийн бүх эрчүүдийг өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулж, харин гурван зуун хүнийг тэр тэндээ авч үлдэв. Мидианы цэргийн хуаран нь түүний доор, хөндийд байв.