Шүүгчид 7:16-25

Шүүгчид 7:16-25 АБ2013

Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, хүн бүрийн гарт эвэр бүрээ болон хоосон ваар бариулж, ваарны дотор бамбар хийлгэв. Гидеон тэдэнд —Намайг харж, дуурайн үйлдэгтүн. Харагтун. Би цэргийн хуарангийн захад хүрээд юуг үйлдэнэ та нар ч мөн адил үйлдэгтүн. Би болон надтай хамт байгчид бүгд эвэр бүрээ үлээхэд та нар ч бас хуаранг бүхэлд нь тойрон эвэр бүрээг үлээж дуугарган, “ЭЗЭНий төлөө, Гидеоны төлөө” хэмээн хашхирагтун гэв. Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнө дундын харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэнд харуул дөнгөж солигдоод байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа байсан ваарыг цохиж хагалав. Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ барин чанга үлээж —Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө гэж чангаар хашхирав. Тэд цэргийн хуаранг хүрээлэн, хүн бүр өөрийн байранд зогсоцгоов. Тэгтэл хуаран даяараа гүйлдэн, бархирч орилолдон зугтав. Гурван зуун хүнийг эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хил хязгаар хүртэл зугтацгаав. Нафтали, Ашер болон бүх Манассегаас хамтдаа дуудагдсан израиль эрчүүд Мидианы араас мөшгөн хөөв. Гидеон, Ефраимын бүхий л уулархаг нутгаар элч нарыг илгээн —Мидианчуудыг довтлохоор буун ирж Иордан болон Бет-барагийн усыг тэдний өмнө булаан авагтун гэсэнд Ефраимын бүх эрчүүд хамтдаа дуудагдан, Иордан болон Бет-барагийн усыг булаан авав. Тэд мидианчуудыг нэхэн хөөж байхдаа Мидианы хоёр ноён Ореб болон Зеебийг олзолж, Оребыг Оребын хадан хавцалд, Зеебийг Зеебийн усан үзмийн шахуурга дээр алаад тэдний толгойг Иорданы нөгөө талд буй Гидеонд авчрав.

Шүүгчид 7:16-25 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв