Шүүгчид 17
17
Мика ба леви хүн
1Ефраимын уулархаг нутагт Мика нэртэй нэгэн хүн байв. 2Тэрээр эхдээ
—Та мянга нэг зуун мөнгөн зоосоо алдчихаад харааж байхыг чинь би сонссон. Мөнгө чинь надад бий. Би авчихсан юм гэхэд эх нь
—ЭЗЭН миний хүүг ивээх болтугай гэв. 3Тэгээд тэр эхдээ мянга нэг зуун мөнгөн зоосыг буцааж өгсөнд эх нь
—Энэ мөнгө ЭЗЭНд ариун гэдгийг одоо би үүгээр илэрхийлье. Энэ нь гараас минь гарч, хүүгийн минь төлөө сийлмэл ба цутгамал хөрөг болог. Иймд одоо үүнийг чамд эргүүлж өгье гэв. 4Тэр эхдээ мөнгийг буцааж өгсөнд эх нь хоёр зуун мөнгөн зоосыг авч, мөнгөний дарханд өгөөд, түүгээр сийлмэл ба цутгамал хөрөг дүрсийг хийлгэв. Тэдгээр нь Микагийн гэрт байв. 5Ийнхүү Мика гэгч нь бурхдын өргөөтэй болж, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж, хөвгүүдийнхээ нэгэнд сахил хүртээн, өөрийнхөө тахилч болгов. 6Тэр өдрүүдэд Израильд хаан гэж байсангүй. Хүн бүр өөр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэж үзсэнээ үйлдэж байлаа.#Шүү 21:25 7Иудагийн Бетлехемээс ирсэн Иудагийн ургийн нэгэн леви залуу байв. Тэр тэнд цагаачлан сууж байжээ. 8Тэр хүн Иудагийн Бетлехем хотоос гарч цагаачлах газар хайн аялж явсаар Ефраимын уулархаг нутагт Микагийн гэрт ирсэн билээ. 9Мика түүнээс
—Чи хаанаас ирэв? хэмээн асуухад тэр
—Би Иудагийн Бетлехемээс гаралтай леви хүн байна. Би хаа хүрсэн газраа цагаачилж суухаар явна даа гэжээ. 10Тэгэхэд Мика түүнд
—Надтай хамт байж, надад эцэг бас тахилч бологтун. Би чамд жил бүр арван мөнгөн зоос өгч, хувцас ба хүнсээр хангана гэжээ. Тэгээд леви хүн гэрт нь оржээ. 11Леви хүн түүнтэй хамт амьдрахыг зөвшөөрч, залуу эр түүний хөвгүүдийн нэг адил байх болов. 12Мика леви хүнд сахил хүртээв. Залуу эр түүний тахилч болж, Микагийн гэрт байх болжээ. 13Тэгээд Мика
—Би леви тахилчтай болов. ЭЗЭН надад сайныг үйлдэнэ гэдгийг би одоо мэдэж байна гэж хэлэв.
Одоогоор Сонгогдсон:
Шүүгчид 17: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.