Шүүгчид 15

15
Самсон филистчүүдийг ялав
1Гэвч хэсэг хугацаа өнгөрч, буудай хураах үед Самсон нэгэн борлон авч эхнэрээ эргэхээр очоод
—Би эхнэрийнхээ гэрт оръё гэв. Харин эмэгтэйн эцэг түүнд орохыг зөвшөөрсөнгүй. 2Эмэгтэйн эцэг түүнд
—Би чамайг охиныг минь маш их үзэн ядсан гэж бодоод, түүнийг чиний хуримын дагуулд өгсөн. Түүний охин дүү нь түүнээс илүү үзэсгэлэнтэй биш үү? Түүний оронд тэр чинийх болог гэв. 3Самсон тэдэнд
—Энэ удаад би филистчүүдэд хор хөнөөл учруулсан ч надад ямар ч гэм зэм байхгүй гэв. 4Самсон явж, гурван зуун үнэг бариад сүүл сүүлээр нь нийлүүлж, бас бамбар авч хоёр сүүл болгоны хооронд голд нь нэг бамбар уяв. 5Дараа нь бамбарууддаа гал авалцуулаад, үнэгнүүдийг филистчүүдийн тариан талбай уруу оруулсанд, бухалнаас авахуулаад хураагаагүй тариа хүртэл бас усан үзмийн тариалан болон чидун моддыг нь хүртэл шатаав. 6Тэгэхэд филистчүүд
—Хэн энэ хэргийг үйлдэв? гэцгээсэнд
—Тимначуудын хүргэн Самсон. Юу гэвэл хадам эцэг нь эхнэрийг нь булаан авч өөрийнх нь хуримын дагуулд өгчихсөн юм гэв. Иймээс филистчүүд өгсөж ирээд өнөөх эмэгтэйг эцэгтэй нь хамт галдан шатаав.#15:6 эсвэл эмэгтэйг гэрт нь шатаав. 7Самсон тэдэнд
—Та нар ийм юм хийж байгаа юм бол би та нараас өшөө авсны дараа л сална даа, амлая гэж хэлэв. 8Самсон тэднийг цохиж олноор нь хядав. Тэгээд тэр өөдөө явж, Етамын хадны хавцалд амьдран суув.
9Тэгтэл филистчүүд хүрч ирээд Иудад хуарагнан, Лехигээр тархжээ. 10Иудагийн эрчүүд
—Яагаад та нар бидний эсрэг хүрч ирэв? гэв. Тэд
—Бид Самсоныг хүлж, түүний бидэнд үйлдсэний адилаар түүнд үйлдэхээр ирцгээв гэж хариуллаа. 11Тэгээд гурван мянган иуда хүн Етамын хадны хавцал өөд явж, Самсонд
—Филистчүүд биднийг ноёлчихоод байгааг чи мэдэхгүй байна уу? Чи бидэнд юу хийчих нь энэ вэ? хэмээв. Самсон тэдэнд
—Тэд надад үйлдсэний адилаар би тэдэнд үйлдсэн билээ гэв. 12Тэд түүнд
—Бид чамайг хүлж, филистчүүдийн гарт тушаахаар ирлээ гэсэнд Самсон тэдэнд
—Та нар өөрсдөө надад халдахгүй гэдгээ тангараглагтун гэв. 13Тэд Самсонд
—Үгүй ээ, бид чамайг зөвхөн хүлээд тэдний гарт тушаахаас биш ална гэж харин байхгүй гээд тэд хоёр шинэ олсоор түүнийг хүлж, хаднаас буулган авч явав. 14Самсон Лехид ирэхэд филистчүүд тосон уухайлав. ЭЗЭНий Сүнс түүний дээр хүчтэйгээр бууж ирсэнд түүний гарыг хүлсэн олс галд шатсан маалинган утас мэт болж түүний хүлээсүүд гараас нь сулран унав. 15Тэрээр илжигний эрүүний шинэхэн яс олоод, гараа сунган түүнийг авч, түүгээр мянган хүнийг алав. 16Тэгээд Самсон
—Илжигний эрүүний ясаар энд ч нэг, тэнд ч нэг овоо#15:16 нэг овоо: Энэ үг еврей хэлнээ “илжиг” гэсэн шиг сонсогдоно. босгов.
Илжигний эрүүний ясаар би мянган хүнийг алав
гэжээ. 17Ийнхүү өгүүлээд тэрээр илжигний эрүүний ясаа шидэв. Тэр газрыг Рамат-Лехи#15:17 Рамат-Лехи: евр. “эрүүний ясан овоо” гэсэн утгатай. хэмээн нэрлэв. 18Дараа нь тэр ихэд ундаасаж, ЭЗЭНийг дуудан
—Та боолынхоо гараар энэ их авралыг өгсөн билээ. Гэтэл одоо би хатаж үхэн, хозлуулаагүй хүмүүсийн гарт унах гэж үү? хэмээн хэлэв. 19Харин Бурхан, Лехид байдаг доогуураа хөндий газрыг ангайлган тэндээс ус гаргав. Тэр ус ууж, хүч тамир орж, сэргэв. Тиймээс тэр энэ газрыг Ен-хаккор#15:19 Хаккор: евр. “дуудагч” гэсэн утгатай. хэмээн нэрлэсэн нь энэ өдрийг хүртэл Лехид бий аж. 20Ингэж Самсон филистчүүдийн өдрүүдэд хорин жилийн турш Израилийг шүүв.

Одоогоор Сонгогдсон:

Шүүгчид 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү