Исаиа 9:2-5
Исаиа 9:2-5 АБ2013
Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв. Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав. Та энэ үндэстнийг олшруулан Баяр хөөрийг нь бадраажээ. Ургац хураахын баяраар Олз хуваахын хөөрөөр Таны оршихуйд тэд баярлалдму. Учир нь тэднийг дарамтлах буулгыг, Мөрөн дээрх дөнгийг нь, Дарангуйлагчийнх нь ташуурыг Мидианы өдрийнх адил Та эвджээ. Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг, Цусанд булхсан хувцас бүхнийг Галын түлш мэт шатаана.