Исаиа 65:17-25

Исаиа 65:17-25 АБ2013

Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч буухгүй. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун. Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг, Баяслын төлөө ард түмнийг нь бүтээнэ. Би Иерусалимд мөн баярлан ард түмэндээ баясна. Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй. Тэнд цөөн хоногтой нялхас ч, Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй. Зуу наслаад үхсэнийг нь залуугаараа гэж үзнэ Зуу хүрээд үрэгдсэн нь нүгэлтэн гэж тооцогдоно. Тэд гэр барьж, түүн дотроо сууна. Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ. Бусдыг суулгах гэж тэд барихгүй. Бусдад идүүлэх гэж тэд тарихгүй. Харин ард түмний минь өдрүүд модны нас шиг боллоо Сонгосон хүмүүс минь Гарынхаа бүтээлийг удаан эдэлнэ. Тэд дэмий хоосон ажиллахгүй, Зовлонгийн төлөө хүүхэд төрүүлэхгүй. Учир нь тэд ба хойч үе нь ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн үр удам билээ. Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ. Чоно хургатай хамт бэлчин арслан үхэр мэт сүрэл идэх бөгөөд шороо нь могойн хоол болно. Бүх ариун ууланд минь тэд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна