Исаиа 65
65
Бурханы шүүлт зөв шударга
1Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж,
Хайгаагүйд нь Би олдов.
Нэрийг минь дуудаагүй үндэстэнд
«Би энд байна, Би энд байна» гэж
Би айлджээ.#Ром 10:20
2Бодолоо дагаж, сайн бус замаар явагч,
Тэрслүү ард түмэнд хандан
Би бүхэл өдөржин гараа сунгав.#Ром 10:21
3Энэ ард түмэн нүүрэн дээр минь Намайг байнга доромжилж,
Цэцэрлэгт тахил өргөн тоосгон дээр үнэртнийг шатааж,
4Булшнуудын дунд сууж,
Нууц газруудад шөнийг өнгөрөөн,
гахайн мах идэж,
Савандаа бузар шөлийг хийдэг бөгөөд,
5«Зогс. Над уруу бүү ойртогтун.
Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг.
Тэд хамарт минь үнэртэх утаа,
Бүх л өдөржин шатдаг гал юм.
6Үзэгтүн, Миний өмнө бичигдсэн бөгөөд
Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө,
Би өвөрт нь төлнө.
7Та нарын хилэнц хийгээд эцэг өвгөдийн чинь хилэнцийг
хамтад нь төлнө гэж
ЭЗЭН айлдаж байна.
“Тэд уулан дээр утлага уугиулж,
Толгод дээр Намайг доромжлов.
Тиймээс Би урьдын үйлсийг нь өвөрт нь хэмжин буцаана.”
8ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хонгорцог дотор шинэ дарс олдвол
«Түүнийг бүү устга. Түүнд ивээл байна» гэж хэлдэг мэт
Би боолуудынхаа төлөө үйлдэж,
Тэднийг бүгдийг нь устгахгүй.
9Би Иаковаас үр удмыг,
Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна.
Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн
Зарц нар минь тэнд амьдарна.
10Намайг хайгч ард түмний минь төлөө
Шарон нь хонины бэлчээр,
Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно.#Иош 7:24–26
11Харин ЭЗЭНийг орхин
Ариун уулыг минь мартаж,
Аз завшаанд ширээ засаж,
Хувь тавилангийн төлөө
найруулсан дарсыг дүүргэгч хүмүүс ээ.
12Би дуудсан боловч
та нар хариулсангүй,
Би хэлсэн боловч
та нар сонссонгүй,
Харин Миний өмнө мууг үйлдэн
Хүсээгүйг минь сонгосон учраас
Би та нарыг илдэнд зориулахад
Та нар бүгд аллагад бөхийнө”
13Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, зарц нар минь идэх боловч
та нар өлсөнө.
Үзэгтүн, зарц нар минь уух боловч
та нар цангана.
Үзэгтүн, зарц нар минь баясах боловч
та нар ичнэ.
14Үзэгтүн, зарц нар минь зүрхэндээ баярлан дуулах боловч,
та нар зүрхэндээ шаналан уйлж,
Цөхөрсөн сүнсэндээ цурхирна.
15Та нар нэрээ Миний сонгосон нэгэнд хараал болгон орхих бөгөөд
Эзэн БУРХАН та нарыг алах бөгөөд
Харин зарц нараа өөр нэрээр дуудна.
16Дэлхий дээр өөрийгөө ерөөгч нь
үнэний Бурханаар ерөөгдөнө.
Дэлхий дээр тангараглагч нь
үнэний Бурханаар тангараглана.
Учир нь урьдын зовлон шаналангууд мартагдаж,
Нүднээс минь нууцлагджээ.
Шинэ бүтээлийн алдар
17Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ.
Урьдын юмс санагдахгүй,
бодол санаанд ч буухгүй.#Иса 66:22; 2Пт 3:13; Илч 21:1
18Харин Миний бүтээх зүйлд
үүрд баярлан баясагтун.
Харагтун, Би баяр хөөрийн төлөө Иерусалимыг,
Баяслын төлөө ард түмнийг нь бүтээнэ.
19Би Иерусалимд мөн баярлан
ард түмэндээ баясна.
Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.#Илч 21:4
20Тэнд цөөн хоногтой нялхас ч,
Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй.
Зуу наслаад үхсэнийг нь
залуугаараа гэж үзнэ
Зуу хүрээд үрэгдсэн нь
нүгэлтэн гэж тооцогдоно.
21Тэд гэр барьж, түүн дотроо сууна.
Тэд бас усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ.
22Бусдыг суулгах гэж тэд барихгүй.
Бусдад идүүлэх гэж тэд тарихгүй.
Харин ард түмний минь өдрүүд модны нас шиг боллоо
Сонгосон хүмүүс минь
Гарынхаа бүтээлийг удаан эдэлнэ.
23Тэд дэмий хоосон ажиллахгүй,
Зовлонгийн төлөө хүүхэд төрүүлэхгүй.
Учир нь тэд ба хойч үе нь
ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн үр удам билээ.
24Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ. 25Чоно хургатай хамт бэлчин арслан үхэр мэт сүрэл идэх бөгөөд шороо нь могойн хоол болно. Бүх ариун ууланд минь тэд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.#Иса 11:6–9
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 65: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.