Исаиа 6:1-6
Исаиа 6:1-6 АБ2013
Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн дээдлэгдэн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа. Тусбүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа. Нэг нь нөгөөгөө дуудаж —Түг түмдийн ЭЗЭН Ариун, ариун, ариун. Бүх л газар алдраар нь дүүрэн байна гэж байв. Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа. Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв. Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над уруу нисэж ирэв.