Исаиа 57:14-19

Исаиа 57:14-19 АБ2013

Босгогтун, босгогтун. Замыг бэлтгэгтүн. Ард түмний минь замаас саадыг зайлуул гэж хэлэгдэх болно. Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч, Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав. “Сүнсэндээ дарууг нь сэргээхийн тулд, Зүрхнээсээ гэмшсэнийг нь сэргээхийн тулд Сүнсэндээ даруутай нь, гэмшсэн нэгэнтэй нь Би өндөрт, ариун газарт оршдог. Би мөнхөд заргалдахгүй, Үргэлж ууртай байхгүй. Эс тэгвэл сүнснүүд ч, Миний бүтээсэн амьсгалууд ч Өмнө минь сульдах болно. Шунал хэмээх хилэнцээс нь болж Би хилэгнэн түүнийг цохив. Би өөрийгөө нууж, уурлаж байлаа. Гэсэн ч тэр эргэн зүрхнийхээ замаар явжээ. Би замыг нь үзсэн бөгөөд түүнийг эдгээнэ. Би түүнийг удирдаж, түүнийг хийгээд гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж, Уруулын үр жимсийг бүтээнэ. Амар тайван, амар тайван Хол ойрынхонд байх болтугай. Би түүнийг эдгээнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.

Исаиа 57:14-19 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна