Исаиа 51:1-6

Исаиа 51:1-6 АБ2013

“Зөвт байдлыг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа. Намайг сонсогтун. Та нарыг цавчиж авсан хад уруу, Та нарыг малтаж гаргасан нүхийг харагтун. Өвөг эцэг Абрахамыгаа, Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар. Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан Ерөөж түүнийг харин Би олшруулсан. Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм. Ард түмэн минь, Надад анхааран Үндэстэн минь, Над уруу чих тавигтун. Учир нь хууль Надаас гарна. Ард түмнүүдийн гэрэл болгон Шударга ёсоо Би тогтооно. Зөвт байдал минь ойр, Аврал минь гарч ирж байна. Мутар минь ард түмнүүдийг шүүнэ. Эргийн нутгууд Намайг эрэлхийлэн Тэд мутрыг минь горьдон хүлээнэ. Тэнгэр өөд харцаа өргөөд, Доошоо газар уруу харагтун. Учир нь тэнгэр утаа мэт алга болж, Газар хувцас мэт хуучирна. Оршин суугчид нь шумуул мэт үхэцгээнэ. Харин аврал минь мөнхөд байж, Үнэн зөв минь үл мөхнө.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна