Исаиа 49:8-12

Исаиа 49:8-12 АБ2013

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, Авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг сахин хамгаалах бөгөөд Газрыг дахин сэргээж, Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно. Тэд өлсөхгүй, цангахгүй, Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба Усны ундаргуудын хажуугаар дагуулна. Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө. «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.»