Исаиа 45:19-21

Исаиа 45:19-21 АБ2013

Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй, «Дэмий хоосон л Намайг хайж байна» гэж Иаковын үр удамд Би хэлээгүй. ЭЗЭН Би зөвийг айлдаж, Чигч шударгыг тунхаглаж байна. Цуглаад ирцгээ. Үндэстнүүдийн оргодлууд хамтдаа ойртоцгоо. Модон шүтээнүүдээ дээдлэн Аварч чадахгүй бурханд залбирдаг тэдэнд мэдлэг алга. Тунхаглан, танилцуул. Тэд хамтдаа зөвлөлдөг. Хэн эртнээс үүнийг мэдүүлсэн бэ? Хэн урьдаас үүнийг тунхагласан бэ? ЭЗЭН Би биш үү? Надаас өөр Бурхан байхгүй. Надаас өөр зөвт Бурхан, Аврагч байхгүй.